Үхэр

2012-03-19 16:12
Алатау үүлдэр:


Киргизстан, Казахстан улсын Тэнгэр уулын бүс нутаг дахь нутгийн үхрийг сүүний чиглэлийн швиц, хожим нь костром үүлдрийн бухаар цус шингээх эрлийзжүүлэг хийж, 3-4 үеийн эрлийзээс ашиг шим ихтэйг сонгон үржүүлж тэжээлийн сайн нөхцөл, дулаан байраар хангаснаар энэ үхрийг буй болгожээ.
Алатау үүлдрийн үхэр нь халиун бор зүстэй бөгөөд уулархаг нутаг оронд сайн зохицсон, чийрэг бие цогцостой юм. Манай улс 1955 оноос эхлэн алатау үүлдрийн өсвөр бух, олон зуун гунж авчирч цэврээр нь үржүүлэхийн хамт нутгийн монгол үхрийн сүүний гарцыг нэмэгдүүлэхэд ашигласан.
Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт алатау үхрийг цэврээр нь үржүүлж нэг үнээнээс дунджаар 3.8 хувийн тослогтой 2.8-3.0 мян.л тэргүүний саальчид 4.0-4.5 мян.л сүү сааж байв. Алатау –монголын эрлийз үнээний саам монгол үнээнийхээс дан бэлчээрийн маллагаатай нөхцөлд 1.5-2.5 дахин их байдаг.
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутагт алатау, түүний эрлийз үхэр сайн зохицон нутагшиж нутгийн монгол үхрийн сүүн ашиг шимийг ахиулах үндсэн сайжруулагч болж байна. Одоо Төв аймгийн Батсүмбэр сум, Улаанбаатар хотын дүүрэгт цэвэр, эрлийз алатау үүлдрийн үхэр үржүүлж байна.

 

Дорнод талын махны хэвшлийн vхэр


 

 

 

 

 

 

 

 

  Амьдын жин(намар, кг)
Нас гvйцсэн бух 500-550
Нас гvйцсэн vнээ 350-380
Эр шvдлэн 280-300
Биеийн хэмжээ(см)
Єндєр Урт Цээжний бvслэх
Шилбэний бvслэх
Yнээ 114.3 135 172.5 16.0
Сvvний ашиг шим
Гарц(нас гvйцсэн vнээ) 300-4000
Тослог 3.8-5.6%
Махан ашиг шим (шар)   Кг %
Амьд жин 462.0 100
Гулуузны жин 243.0 52.5
 
Халимаг үүлдэр:


Халимаг үхэр нь чухамдаа монгол үхэртэй нэг угсаатай бөгөөд Баруун Монголын торгууд, дөрвөд нар одоогоос 400 орчим жилийн тэртээд ижил мөрний эх, дунд урсгал , Астраханийн тал нутаг хүрч шилжин сууршихдаа аваачсан монгол үхрээс гарвалтай.
Тухайн нутгийн зөөлөн, аятай цаг агаар, сайн бэлчээр тэжээлийн нөхцөлд олон үе улиран үржихдээ бие нь томорч, махлаг шинж нь давамгайлсан байна. ОХУ-ын Автномит Буриадын Зэдийн аймгийн нутаг Соёны нуруунд маллаж байсан цэвэр үүлдрийн халимаг үхрээс хязаалан бух 5, охин шүдлэн 100 толгойг 1976 онд Сэлэнгэ аймгийн Түшиг суманд авчирч үржүүлснээр манай улс халимаг үхэртэй болсон байна.
Халимаг үхрийн бие цогцос, галбир нь монгол үхэртэй адилхан бөгөөд хүрэн, ухаа зүс зонхилох боловч герефорд үүлдрийн угсааны цус бага боловч шингэсэн бололтой үхэр нилээд дайралдана.
Манайд үржүүлж буй халимаг үүлдрийн үхрийн тугал төрөхдөө дунджаар 26.3 кг, эхлээр байлгавал 6 сартайдаа 163.0 кг, 18 сартайдаа 279.2 кг, 31 сартайдаа 360.0 кг жинтэй байна. Нас гүйцсэн үнээ 420-480 кг, бух 650-700 кг, жинтэй. Халимаг үхэр манай орны ойт-хээрийн бүс нутагт нутгийн монгол үхрийг махны чиглэлээр сайжруулах чухал ач холбогдолтой.

 
Хайнаг:


Монголчууд үхрийн төрөлд багтах хоёр зүйлийн үхрийг гэршүүлэн өсгөж, тэдгээрийг хооронд нь эвцэлдүүлж хайнаг гарган арчлан маллах, ашиг шимий нь ашиглах өвөрмөц арга технологийг буй болгожээ.
Монгол үхэр сарлагийн дундаас эвцэлдүүлж гарсан үхрийг хайнаг гэж нэрлэдэг. Хайнаг үхрийн дотор голчлон саран хайнаг элбэг байдаг. Саран хайнаг, наран хайнагаа бодвол биеэр том, хүч чадал ихтэй байдаг.
Хайнаг гэдэг үг “хаа нэг” гэсэн үгнээс гаралтай гэж үздэг. Хайнаг гаргах аргыг монгол малчид эрт дээр үеэс ашигладаг байсныг түүхийн баримт нотолдог. Монгол үхэр сарлаг хоёр өөр зүйлийн амьтад бөгөөд хоёр өөр зүйлийн амьтдыг хооронд нь үржүүлэхийг эвцэлдүүлдэг гэж нэрлэдэг.
Хайнаг сарлаг хоёрын хромосомын тоо зөрүүтэй. Энэ хоёрын дундаас гарсан төлийн эр нь үргүй байдаг тул цааш үрждэггүй. Охин хайнагнаас гарсан төл дараа дараагийн үедээ төл нь чанаргүй болдог. Малчид ортоом, балям, усан гүзээ гэх мэт нэрлэдэг. Иймээс зөвхөн эр, охин хайнаг гаргаж ашигладаг.
Сарлагийн үнээнээс гарсан хайнагийг наран, усан, ган хайнаг, монголын үнээнээс гарсныг нь саран хайнаг хэмээн нэрлэдэг. Саран хайнаг илүү бяртай, хүчтэй бие томтой, сүү арвинтай байдаг.
Хайнаг бие цогцос, галбираараа эцэг эхийн шинжийн аль алийг нь хадгалах бөгөөд бие бялдар, амьдын жин, сүү, махан ашиг шим, зүтгэх хүч зэргээрээ монгол үхэр, сарлаг хоёроос хол давуутай. Амьдын жингээр үхэр, сарлагаас 25-30%, сүүний гарцаар 30-40 хувь давуу, урт настай. Хайнаг бяр чадал ихтэй, тэсвэр сайтай, чац урт алхаа гишгээ уужуу тайвуу, дөлгөөн зантай, уналга, эдэлгээнд амархан сурдаг, зоримог түшигтэй, сүргээ манлайлан их ус, цасыг туулж бэлчээрлэдэг онцгой араншинтай.
Хайнагийн шарыг тэргэнд хөллөж ашиглахад нэн тохиромжтой байдаг. Хайнаг үнээ тугаллах дөхөхөөрөө шилэрдэг гэмтэй тул сайн харж хандах учиртай.

 

http://mofa.gov.mn/livestock/index.php?option=com_content&view=category&layout=blog&id=35&Itemid=68&lang=mn&limitstart=6

Ангилал : Малын үүлдэр | Нийтэлсэн : b | Уншсан (2394) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. Batjargal :
    2013-08-08 19:26

    махны чиглэлийн үхэр казакын цагаан толгойт үүлдэрийн зураг танилцуулга гаргахыг хүсэж байна

Сэтгэгдэлийн тоо : 1

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл